Thursday 2 September 2010

Gregory Crewdson

Би хувьдаа гэрэл зургыг интернэтээр үзэж дүгнэхийн эсрэг байдаг. Учир нь аливаа зүйлс жижиг байж, холоос харахад бүгд гоёмсог сайхан харагддаг. Гэтэл яг бодит хэмжээгээр зургыг харж, түүнийг мэдэрч, детайль, өнгө, тухайн зургын утга хэлэх үгийг олж харах нь гэрэл зургын мөн чанар юм болов уу гэж боддог. Энэ бодлыг минь Лондон хотын White Cube үзэсгэлнгийн танхимд гарсан Gregory Crewdson-ы Beneath the Roses үзэсгэлэн улам дэвэргэснбээс гадна түүний номнуудыг цуглуулан зургыг нь шимтэн сонирхох эх үүсвэрийг нээсэн юм.

"Гэрэл зураг бол кино биш, хөгжимгүй, үг яриагүй, хөдөлгөөнгүй, бас цаг 30 минут үргэлжилж утгыг нь тайлбарлах хугацаагүй. Ерөөсөө л нэг агшин. Харин энэ агшинг маш их бодож сэтгэж бас төлөвлөж байж санаагаа гаргах нь чухал" гэж ярих дуртай энэ эр 8x10 инчийн хальсны аппарат хэрэглэдэг бөгөөд угаасан хальсаа дижитал болон хөрвүүлж, том хальс хэрэглэснийхээ амтыг амтлан 2x3 метрийн хэмжээтэйгээр маш чанартай хэвлэх боломжийг олж авдаг.

Yale-ын Их Сургуульд суралцаж төгсөөд сургуульдаа багшлан зав зайндаа өөрийн зургуудаа олонд хүргэсээр байгаа түүний онцлог нь:
1. Зураг авах орчноо өөрөө босгодог буюу Set up хийдэг
2. Ихэвчлэн twilight ашиглан байшингийн дотор гэрэл болон байгалийн гэрлийг хослуулан авдаг. Мэдээж 30-40 том болон баг хэмжээний гэрлүүд нэмдгээ хүлээн зөвшөөрдөг.
3. Тэрээр байнга энгийн иргэдийг модель болгон ашиглах дуртай бөгөөд тэд зурагт ямар ч амьгүй бас сэтгэлийн хөдөлгөөнгүй байдаг гэх мэт өөрийн гэсэн зургын орчинтой....

Хэрвээ та түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл ямар нэгэн номын дэлгүүрт ороод гарахдаа түүний номнуудыг сонирхоорой.