Friday 24 June 2011

Yevgeny Khaldei..

Гэрэл зураг гэдэг өөрөө амьдрал байдаг. Гэрэл зурагчид авч буй гэрэл зургаараа өөрийгөө тодорхойлж, өөрийнхөө тухайн цаг үеийн юу хүсч мөрөөдөж бас юунд шаналж зовж байсан гэх мэт дотоод сэтгэлгээ нь тэдний зургаас илэрч байдаг гэж би боддог. Олон олон сайхан зурагтай зурагчин байж болно харин дотоод мөн чанраараа бусдаас өөр байж гэрэл зурагт шунан дурлаж шатаж амьдарсан тэр л хэсэг маш цөөхөн байдаг байх. Ийм л амьдралын замыг туулсан нэгэн зурагчны тухай өгүүлмээр санагдлаа.
Оюутан байхдаа олон олон зурагчдын тухай кинонууд үзэж байснаас хэзээ ч сэтгэлээс гарамгүй тийм сэтгэгдэл төрүүлсэн зурагчин бол Сталины зурагчин нэрээрээ алдаршсан Евгени Халдеи билээ.
Тэрээр 1917 онд Донецк хотод Еврэй гэр бүлд төржээ. Дайны хүнд үед төрсөн түүний гэр бүл хүнд зовлонг туулж бяцхан хүү ээж эгчийгээ нүднийхээ өмнө бусдын гарт харамсалтайгаар алагдахыг харж зогссон гэх мэт хатуу ширүүн амьдралыг туулсан бөгөөд эмээ ээжтэйгээ өссөн байна. Төмөр орныхоо дор кардоноор хайрцаг хийгээд түүнээ цоолон гэрэл гаргаж хараа муутай эмээгийнхээ зузаан нүдний шилээр дуран хийн тоглож эхэлсэн нь түүний анхны аппарат байсан бөгөөд өөрөө оролдсоор гэрэл зурагт хөл тавьжээ. 19 настайдаа ТАСС агентлагт анх туслах зурагчнаар орсноор мэргэжлийн гэрэл зурагчин болж үлдсэн амьдралаа гэрэл зурагт зориулжээ.



Берлин хотыг Зөвлөлтийн цэргүүд 1 өдрийн дараа эзлэнэ гэдэг мэдээг авсан тэрээр кино театрын улаан хөшгийг гуйн авч шөнөжин сууж оён Улаан туг хийгээд түүнээ барин эхний нислэгээр Берлинд ирж энэхүү зургаа авсан тухайгаа өгүүлдэг. Энэ зураг нь түүний нэрийн худуас мэт болсон бөгөөд тухайн үед Америкийн Таймс сэтгүүл түүний зургыг нүүрэндээ хэвлээд түүнд 200 доллар шуудангаар явуулсныг 50 жил дугтуйнд нь хадгалсан тэрээр хэрвээ би энэ мөнгөөр тэр үед хэдэн шил архи ч юмуу хэдэн зүсэм хиам аваад идэхэд болно л доо тэхдээ ингээд хадгалах нь надад дурсамж шүү дээ гэсээр инээмсэглэн суух нь үнэн таашаалтай.





Тэрээр Нюрнберг-ийн шүүх ажиллагааг сурвалжлах гэж очихдоо 2 шил вискигээр Оросын тагнуулд ажилдаг найзаа аргалан хамгийн өмөнх ширээнд офицер хувцсыг нь өмсөн очиж зураг авсан гэх мэт сонин содон түүх өгүүлэх энэхүү киног сонирхоорой гэсэн үүднээс багахан цаг гарган энэхүү бичлэгийг хийлээ.



http://www.youtube.com/watch?v=kXLevezwaBI

Tuesday 1 March 2011

Andrew Zuckerman

Америкийн зурагчин Andrew Zuckerman School of Visual Arts сургуулийг гэрэл зургын чиглэлээр 1999 онд төгссөнөөс хойш 10-аад жилийн хугацаанд олон улсын гэрэл зургын тавцанд олон олон нэр хүндтэй шагналыг хүртэн өөрийн гэсэн өнгө, хэлбэрийг бүрдүүлсээр гэрэл зургын тавцанд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн юм.
Түүний зургууд 2 үндсэн зүйл дээр бусад гэрэл зурагчдаас илүү бусдад хүрдэг болов уу гэж бодогддог.
1-рт маш жижиг детайлууд болон макро орчинд тун няхуур ажилдаг.
2-рт ямар ч тохиолдолд тухайн модельтойгоо (хүн, амьтан) илүү ойлголцож ойр байдагт оршдог.

2009 хэвлэгдсэн ''Bird'' номын зургуудаас...









Түүний 2007 онд хэвлэгдсэн Creature номын зургуудаас....










Wednesday 27 October 2010

Wildlife Photographer of the Year 2010

Энэ оны Wildlife Photographer of the Year гэрэл зургын уралдааны зургуудаас сонирхуулж байна. Wildlife Photographer of the Year 2010 уралдааны ялагчаар Унгар улсын залуу гэрэл зурагчин Bence Máté A marvel of ants зургаараа шалгарсан байна.

Онгон байгаль болон амьтдын гэрэл зураг сонирхдог залуус 2011 оны 1-р сарын 12-ноос зургаа илгээж ирэх жилийн уралдаанд ур чадвараа сориорой! Сонирхсон зургаа хэрхэн авах талаар мэдэж аваасай гэсэн үүднээс зургуудыг авсан камерын тохиргоог зургуудын доор хавсаргалаа.


Nikon D700 + 105mm f2.8 lens; 1/200 sec at f10; ISO 640; SB-800 flash.


Canon EOS 50D + 10-22mm lens; 1/8 sec at f22; ISO 100; Manfrotto Magic Arm + Super Clamp; Canon Intervalometer.


Canon EOS-1D Mark III + 500mm f4 lens + 1.4x converter; 1/1000 sec at f5.6; ISO 1250.


Nikon D700 + 500mm f4 lens + 1.7 converter; 1/4000 sec at f6.7; ISO 1600.


Nikon F100 + 600mm f5.6 lens; 1/20 sec at f5.6; Provia 100F processed at 200; Gitzo tripod.


Canon EOS-1D Mark III + EF 100-400mm f4.5-5.6 lens; 1/13 sec at f10 (-1/3 e/v); ISO 100; beanbag.


Canon EOS 5D Mark II + EF 16-35mm f2.8 lens; 1/85 sec at f5.6; ISO 400; Hugyfot housing.


Nikon D2x + Tokina AT-X 107 AF 10-17mm f3.5-4.5 lens; 1/250 sec at f5.3; ISO 400; Aquatica D2 housing; Inon Z-240 strobe.


Nikon D700 + 600mm f4 lens; 1/320 sec at f4.5; ISO 500; beanbag.


Canon EOS 40D + 100mm f2.8 lens; 1/4 sec at f8; ISO 100; Manfrotto 190 PRO tripod.


Nikon D3 + 14-24mm lens; 1/200 sec at f22; ISO 200; Nikon SB800 flash.


Nikon D3 + 24-70mm lens; 983 sec at f5.6; ISO 200.


Nikon D3 + 14-24mm f2.8 lens; 637 sec at f5; ISO 200.


Nikon D700 + 14-24mm f2.8 lens; 30 sec at f2.8; ISO 3200; Gitzo GT3540LS tripod + Kirk ballhead.


Nikon D3 + 24-70mm lens; 740 sec at f3.5; ISO 200.



Nikon D3 + 24-70mm f2.8 lens; 1/4 sec at f11; ISO 200; Gitzo 3540 tripod.


Nikon D3 + 24-70mm lens; 740 sec at f3.5; ISO 200.


Canon EOS-1Ds Mark III + 16-35mm f2.8 lens + Singh-Ray reverse-graduated neutral-density filter; 2.5 sec at f11; ISO 100; Gitzo Explorer tripod.



Nikon D3 + 70-200mm f2.8 lens; 1/125 sec at f22; ISO 320.

Tuesday 26 October 2010

Nobuyoshi Araki


1940 онд Япон улсын Токио хотноо мэндэлсэн Нобуёши Араки нь Японы болон дэлхийн гэрэл зурагт хүсэл тачаал оволзсон зургуудаараа өөрийн гэсэн дүр төрхийг гарган олон олон маргаан шуугиануудыг дэгдээсээр ирсэн билээ. Тэрээр Чиба хотын Их Сургуулийг гэрэл зураг болон киноны зураглаачийн мэргэжлээр дүүргэн Dentsu сурталчилгааны агентлагт ажиллаж байхдаа эхнэр Ёоко Араки-тай танилцан гэр бүл болсон байна. Бал сараа тэмдэглэх явцдаа авсан хайртынхаа зургуудаар анхны ном Sentimental Journey-гээ гаргаснаас хойш сүүлийн 40-н жилд 300 гаруй гэрэл зургын ном гаргасан гээд бодохоор түүнийг гэрэл зурагт амьдралаа зориулсан нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.
Түүний гэрэл зургуудыг нийтэд нь эротик өнгө аястай гэж дүгнэдэг ч зарим зургуудыг нь шүүмжлэгчид порно хэмээн дургүйцсэн ч түүний гэрэл зургууд Лондонгын Tate болон San Francisco Museum of Modern Art гэх мэт олон үзэсгэлэнгийн газар үнэ цэнэтэй байр суур; эзэлсэн хэвээр байна.