Friday, 24 June 2011

Yevgeny Khaldei..

Гэрэл зураг гэдэг өөрөө амьдрал байдаг. Гэрэл зурагчид авч буй гэрэл зургаараа өөрийгөө тодорхойлж, өөрийнхөө тухайн цаг үеийн юу хүсч мөрөөдөж бас юунд шаналж зовж байсан гэх мэт дотоод сэтгэлгээ нь тэдний зургаас илэрч байдаг гэж би боддог. Олон олон сайхан зурагтай зурагчин байж болно харин дотоод мөн чанраараа бусдаас өөр байж гэрэл зурагт шунан дурлаж шатаж амьдарсан тэр л хэсэг маш цөөхөн байдаг байх. Ийм л амьдралын замыг туулсан нэгэн зурагчны тухай өгүүлмээр санагдлаа.
Оюутан байхдаа олон олон зурагчдын тухай кинонууд үзэж байснаас хэзээ ч сэтгэлээс гарамгүй тийм сэтгэгдэл төрүүлсэн зурагчин бол Сталины зурагчин нэрээрээ алдаршсан Евгени Халдеи билээ.
Тэрээр 1917 онд Донецк хотод Еврэй гэр бүлд төржээ. Дайны хүнд үед төрсөн түүний гэр бүл хүнд зовлонг туулж бяцхан хүү ээж эгчийгээ нүднийхээ өмнө бусдын гарт харамсалтайгаар алагдахыг харж зогссон гэх мэт хатуу ширүүн амьдралыг туулсан бөгөөд эмээ ээжтэйгээ өссөн байна. Төмөр орныхоо дор кардоноор хайрцаг хийгээд түүнээ цоолон гэрэл гаргаж хараа муутай эмээгийнхээ зузаан нүдний шилээр дуран хийн тоглож эхэлсэн нь түүний анхны аппарат байсан бөгөөд өөрөө оролдсоор гэрэл зурагт хөл тавьжээ. 19 настайдаа ТАСС агентлагт анх туслах зурагчнаар орсноор мэргэжлийн гэрэл зурагчин болж үлдсэн амьдралаа гэрэл зурагт зориулжээ.



Берлин хотыг Зөвлөлтийн цэргүүд 1 өдрийн дараа эзлэнэ гэдэг мэдээг авсан тэрээр кино театрын улаан хөшгийг гуйн авч шөнөжин сууж оён Улаан туг хийгээд түүнээ барин эхний нислэгээр Берлинд ирж энэхүү зургаа авсан тухайгаа өгүүлдэг. Энэ зураг нь түүний нэрийн худуас мэт болсон бөгөөд тухайн үед Америкийн Таймс сэтгүүл түүний зургыг нүүрэндээ хэвлээд түүнд 200 доллар шуудангаар явуулсныг 50 жил дугтуйнд нь хадгалсан тэрээр хэрвээ би энэ мөнгөөр тэр үед хэдэн шил архи ч юмуу хэдэн зүсэм хиам аваад идэхэд болно л доо тэхдээ ингээд хадгалах нь надад дурсамж шүү дээ гэсээр инээмсэглэн суух нь үнэн таашаалтай.





Тэрээр Нюрнберг-ийн шүүх ажиллагааг сурвалжлах гэж очихдоо 2 шил вискигээр Оросын тагнуулд ажилдаг найзаа аргалан хамгийн өмөнх ширээнд офицер хувцсыг нь өмсөн очиж зураг авсан гэх мэт сонин содон түүх өгүүлэх энэхүү киног сонирхоорой гэсэн үүднээс багахан цаг гарган энэхүү бичлэгийг хийлээ.



http://www.youtube.com/watch?v=kXLevezwaBI