Tuesday, 26 October 2010

Nobuyoshi Araki


1940 онд Япон улсын Токио хотноо мэндэлсэн Нобуёши Араки нь Японы болон дэлхийн гэрэл зурагт хүсэл тачаал оволзсон зургуудаараа өөрийн гэсэн дүр төрхийг гарган олон олон маргаан шуугиануудыг дэгдээсээр ирсэн билээ. Тэрээр Чиба хотын Их Сургуулийг гэрэл зураг болон киноны зураглаачийн мэргэжлээр дүүргэн Dentsu сурталчилгааны агентлагт ажиллаж байхдаа эхнэр Ёоко Араки-тай танилцан гэр бүл болсон байна. Бал сараа тэмдэглэх явцдаа авсан хайртынхаа зургуудаар анхны ном Sentimental Journey-гээ гаргаснаас хойш сүүлийн 40-н жилд 300 гаруй гэрэл зургын ном гаргасан гээд бодохоор түүнийг гэрэл зурагт амьдралаа зориулсан нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.
Түүний гэрэл зургуудыг нийтэд нь эротик өнгө аястай гэж дүгнэдэг ч зарим зургуудыг нь шүүмжлэгчид порно хэмээн дургүйцсэн ч түүний гэрэл зургууд Лондонгын Tate болон San Francisco Museum of Modern Art гэх мэт олон үзэсгэлэнгийн газар үнэ цэнэтэй байр суур; эзэлсэн хэвээр байна.







8 comments:

  1. wow

    порнодоо бүүр садист талруугаа юм бишүү :р

    тэхдээ цаанаа илэрхийлэх гэсэн санаа байдаг байх л даа

    би дахиад нилээд амьдрал үзэж халуун чулуу долоосныхоо дараа энийг ойлгодог болж магадгүйн ккк

    ReplyDelete
  2. Энэ JP нуудын сэтгэхүй гэж...

    ReplyDelete
  3. ёооноо л гие дэ :D

    ReplyDelete
  4. Soulmate: ккк. харин тийн. тэхдээ садист мөртлөө секси байгааз дээ :-)
    Жамба: юунаас нь айчваа :-)
    Чингүндорж: мммм
    Sunshine: Японуудын сэтгэхүй сонин, тэгээд Араки бүүр тэднээсээ сонин сэтгэхүйтэй хүн шиг ..
    Lonebee: за тэг дээ :-)

    ReplyDelete
  5. Sonin setgehiim daa, ter nud, uruulnii zurguud galzuu sexy ym bna. Sonirholtoi l ym zarimniig n uhaj oilgohod ochuuhen uhaan mini hurehugi bololtoi, Saihan medeelel tawisand bayarlalaa

    ReplyDelete
  6. Mr Lkhagva
    Thanks 4 visiting :-)

    ReplyDelete