
Sebastião Ribeiro Salgado 1944 оны 2-р сарын 8-нд Бразил улсын Аймориз хэмээх жижигхэн тосгонд төржээ. Тухайн үед дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 25 байгалийн цогцолборын нэгээр дурдагдаж байсан энэ тосгон түүнийг өсөж томрох богинохон хугацаанд түүний нүдэн дээр булаг шанд, ой мод, амьтан ургамал нь 93% буюу бараг тэр чигтээ устсан гэдэг. Энэ үеэс л байгалийг хүний шунал хэрхэн сүйтгэдэг талаархи бодол тархинд нь гүн бат суусан болов уу?!Тэрээр бага дунд сургуулиа дүүргээд Сао Паула-гийн Их Сургуульд эдийн засгийн мэргэжлээр суралцан төгсөж мөн мастерын зэргээ хамгаалсан бөгөөд энэ л сургуульдаа амьдралын хань Lélia Deluiz Wanick-тай танилцан хуримаа хийсэн байна. 1969 онд гэр бүлээрээ Парис хотноо ирж Салгадо эдийн загийн ухаанаар докторын зэрэг хамгаалжээ. Жилийн дараа Лондон хотноо суурьшин Дэлхийн Банкны Африкт явуулж байсан Кофены төсөлд ажиллаж эхэлсэн бөгөөд энэ л үедээ маш олон удаа Африкийн улс орнуудаар ажиллах завшаан тохиосон нь түүнийг гэрэл зураг авч эхлэх боломжийг нээсэн байна. Тэрээр энэ л өдрүүдээс эхлэн эдийн засаг биш гэрэл зураг түүний ажил амьдрал гэдэгтэй санал нийлэн ажлаа орхин Франц улсыг зорьсон бөгөөд тухайн үеийн Сигма болон Гамма агентлагуудаас ажлын гараагаа эхэлжээ.1979 онд фото сэтгүүлийн хамгийн том агентлаг болох Магнум-д орсноор тэрээр дэлхийн алдарт гэрэл зурагчид болох Henri Cartier Bresson болон түүний хамтрагчдаас ихийг сурснаа дурдсан байдаг. Магнум агентлагт 15 жил ажилласныхаа дараагаар эхнэртэйгээ хамтран Amazonas Images агентлагыг нээсэн бөгөөд дэлхийн хамгийн жижигхэн буюу 1 л зурагчинтай энэ агентлагтаа өнөөдрийг хүртэл ажилласаар явна.Түүний хүмүүнлэгийн үйлст зориулсан хөдөлмөрийг НҮБ-аас өндрөөр үнэлэн НҮБ-ийн сайн санааны өргөмжилжээ.















Нэгхэн шуудай шороо хулгайлсны төлөө амиа алдах уу?! Алт биш шороо..




