
Зүсэм бялууны гэрэл зургыг авах нь хүртэл урлаг юм гэж тунхаглан гэрэл зурагтай амьдралынхаа 60 жилийг хуваалцсан ,Popular photography сэтгүүлээс олон улсын хүрээнд явуулсан санал асуулгаар дэлхийн шилдэг 10 гэрэл зурагчнаар шалгарч гэрэл зургын ертөнцөд өөрийн өвөрмөц арга барилаараа танигдсан түүний гэрэл зургууд өнөөдөр олон олон орны музеид урлагын өв болон үлдсэнээс гадна тухайн цаг үеийнхээ маш чухал баримт болсон нь дамжиггүй. Ингээд та бүхэнд гэрэл зургын ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг Ирвин Пэнний уран бүтээлээс толилуулъя!
Тэрээр 1917 оны 6-р сарын 17-нд АНУ-ын Нью Жерси мужын Плайнфиелд хэмээх жижигхэн хотод төржээ. Алексеи Бродовичийн удирдлага дор University of the Arts буюу тухайн үеийн Philadelphia Museum School of Industrial Art сургуулийг 1938 онд дүүргэснээр тэрээр гэрэл зургын ертөнцөд хөл тавьсан байна.
Түүний хамгийн эхний хэвлэгдсэн зураг нь 1944 онд Vogue сэтгүүлд хэвлэгдэж байлаа. харин 1946 онд Vogue сэтгүүлийн зөвлөх Alexander Liberman түүнийг тухайн үеийн урлаг соёлын алдартнуудын зургийг цуврал хэлбэрээр авахыг зөвлөснөөр түүний ажлууд бусдад танигдаж эхэлжээ. Тухайн үеийн хамгийн алдартай сэтгүүлийн зурагчид бүгд маш гоёмсог орчин бүрдүүлж зураг авахыг хүсч байсан бол Ирвин эсрэгээр нь маш энгийн орчинд тухайн хүнийхээ зан байдал, дотоод сэтгэлийг гаргахаар оролдон тиймдээ ч студио-гоо маш энгийн байлгаж саарал өнгийн хивсэнцэрээр бүрсэн ширээ сандлуудыг ашиглан авах эсвэл тайз засдаг хоёр хавтан ашиглан маш давчуу өнцөг үүсгэн түүндээ зураг авхуулж буй хүнээ зогсоон тэдний ямар араншин гаргах нь түүнд маш сонин байдаг байж.



Marcel Duchamp , New York 1948

Ballet Theatre Group, New York , 1947




1948 онд Vogue сэтгүүлийн захиалгаар Европт ажиллах болсноор түүний зургууд өөрчлөгдөж эхэлжээ. Түүний хэлснээр “The light from nearest window” буюу байгалийн гэрлийг дотор зураг авахдаа ч ашиглаж эхэлсэн байна.



1950-аад оны дундуур тэрээр хүмүүсийн нүүрний төрх байдлыг харуулахыг ихээр зорьж бүтэн бие (full- length) хөрөг зураг авах байдлаа маш бага хэрэглэн аль болох ойроос нүүрнийх нь хувиралыг харуулахыг зорихдоо ороолт, малгай гэх мэт зүйлээр зургынхаа хүрээг хийж ажилласан нь маш амжилттай болж байлаа. Үүний нэг тод жишээ бол 1957 онд авсан Pablo Picasso-гын хөрөг юм.















Тэрээр Европт ажиллах хугацаандаа модел Lisa Fonssagrives-ийн гайхамшигтай зургыг авснаас гадна түүнтэй дотно танилцан гэр бүл болохоо ч мартаагүй. кк

Европт ажиллах хугаваандаа төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийн портрайт авсан нь маш сонирхолтой ажил болсон байдаг. Хог түүгчээс авхуулаад цагдаа , цонх цэвэрлэгч гээд л ..... ....







Тэрээр зөвхөн алдартнууд дээдсийн зураг авдаг байгаагүй бөгөөд тухайн үеийн Америкийн энгийн иргэд болон хар тамхичид, хард рокеруудын зургыг ч маш сонирхон авч байжээ.









Ирвин 1960 оноос эхлэн Vogue сэтгүүлээс гадна Show and Look болон Vanity Fair сэтгүүлүүдэд ажиллаж эхэлжээ. Түүнээс гадна тэрээр Long Island-ын далайн эрэг дэх гэрийнхээ зураг боловсруулах өрөөнд (darkroom) хэдэн мянган цагаар маш чанартай зураг хэрхэн хэвлэх талаар туршилтуудаа хийж байсан бөгөөд үүнийхээ үр дүнд өөрийн гэсэн хэвлэх тусгай жорыг олж амжсан билээ.
Тэрээр амьдралынхаа сүүлийн мөчүүдэд хүртэл гэрэл зургаас холдоогүй бөгөөд 2007 онд таалал төгссөн юм. Түүний тухай илүү ихийг мэдэж, зураг бүтээлүүдтэй нь танилцахыг хүсвэл дараахи номуудыг үзээрэй.
Гэрэл зургуудыг түүний Irving Penn: Platinum Prints(2005) номоос нь авч ашиглав.
Түүний хэвлэгдсэн номнууд:
(2004) A notebook at Random (ISBN 0-8212-6192-4)
(2004) Photographs of Dahomey (ISBN 3-7757-1449-9)
(2001) Still Life (ISBN 0-8212-2702-5)
(1999) Drawings (ISBN 0-9665480-0-0)
(1999) The Astronomers Plan a Voyage to Earth (ISBN 0-9665480-1-9)
(1999) Irving Penn Regards The Work of Issey Miyake (ISBN 0-224-05966-1)
Түүний тухай бичигдсэн ном зохиолууд:
(2009) Irving Penn: Small Trades (ISBN 978-0-89236-996-6)
(2005) Irving Penn: Platinum Prints. Sarah Greenough, David Summers (ISBN 0-300-10906-7)
(2002) Earthly Bodies: Irving Penn's Nudes, 1949-50. by Irving Penn, Maria Morris Hambourg, Metropolitan Museum of Art (ISBN 0-8212-2787-4)
(1997) Irving Penn : A Career in Photography. Colin Westerbeck (ISBN 0-8212-2459-X)
Woooow гайхалтай
ReplyDeleteӨмнө нь үзэж хараагүй гайхалтай зургууд байна, хэд хэдэн зураг save-лээд авчлаа
Дараа дараагийн нийтлэлүүдийг чинь хүлээж байя
Уншсанд баярлалаа..ккк
ReplyDeleteЧадах хэмжээндээ бичиж,байгаа хэдэн номныхоо зургуудаас хуваалцахдаа таатай байх болноо :-)
Goyo zuragnuud bainaa.
ReplyDeleteХарин хэт олон зургууд оруулаад жоохон сунжирсан болоод байгаам бол уу гэж бодоод байгаа. Санаа бодлоо хэлээрэй!
ReplyDeleteЗочилсонд баярлалаа Жагаа.
Ёстой хүнд хэрэгтэй сайхан юм хийж байгаа юм байнаа. Гоё блог байна.
ReplyDeleteyahoo id бий биздээ нэг холбогдож юм тодруулая. минийх uugmn_89@yahoo.com нэмчээрэй
Вот просто удивительно то, что вы делаете. Я не понимаю даже, что это за язык - боюсь ошибиться )
ReplyDeleteИ поначалу даже выглядит смешно и непривычно - но потом очень впечатляет ваш отбор иллюстраций, их качество (всё ведь в хорошем разрешении!) и наверняка в тексте всё тоже интересно - жаль, не понимаю языка ). Спасибо, я надеюсь, вы не против - я сохранил из этого поста всю подборку Пенна, буду показывать студентам )
Cool and that i have a nifty present: Who Repairs House Windows whole house remodel
ReplyDelete