Товч намтар:
Sebastião Ribeiro Salgado 1944 оны 2-р сарын 8-нд Бразил улсын Аймориз хэмээх жижигхэн тосгонд төржээ. Тухайн үед дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 25 байгалийн цогцолборын нэгээр дурдагдаж байсан энэ тосгон түүнийг өсөж томрох богинохон хугацаанд түүний нүдэн дээр булаг шанд, ой мод, амьтан ургамал нь 93% буюу бараг тэр чигтээ устсан гэдэг. Энэ үеэс л байгалийг хүний шунал хэрхэн сүйтгэдэг талаархи бодол тархинд нь гүн бат суусан болов уу?!Тэрээр бага дунд сургуулиа дүүргээд Сао Паула-гийн Их Сургуульд эдийн засгийн мэргэжлээр суралцан төгсөж мөн мастерын зэргээ хамгаалсан бөгөөд энэ л сургуульдаа амьдралын хань Lélia Deluiz Wanick-тай танилцан хуримаа хийсэн байна. 1969 онд гэр бүлээрээ Парис хотноо ирж Салгадо эдийн загийн ухаанаар докторын зэрэг хамгаалжээ. Жилийн дараа Лондон хотноо суурьшин Дэлхийн Банкны Африкт явуулж байсан Кофены төсөлд ажиллаж эхэлсэн бөгөөд энэ л үедээ маш олон удаа Африкийн улс орнуудаар ажиллах завшаан тохиосон нь түүнийг гэрэл зураг авч эхлэх боломжийг нээсэн байна. Тэрээр энэ л өдрүүдээс эхлэн эдийн засаг биш гэрэл зураг түүний ажил амьдрал гэдэгтэй санал нийлэн ажлаа орхин Франц улсыг зорьсон бөгөөд тухайн үеийн Сигма болон Гамма агентлагуудаас ажлын гараагаа эхэлжээ.1979 онд фото сэтгүүлийн хамгийн том агентлаг болох Магнум-д орсноор тэрээр дэлхийн алдарт гэрэл зурагчид болох Henri Cartier Bresson болон түүний хамтрагчдаас ихийг сурснаа дурдсан байдаг. Магнум агентлагт 15 жил ажилласныхаа дараагаар эхнэртэйгээ хамтран Amazonas Images агентлагыг нээсэн бөгөөд дэлхийн хамгийн жижигхэн буюу 1 л зурагчинтай энэ агентлагтаа өнөөдрийг хүртэл ажилласаар явна.Түүний хүмүүнлэгийн үйлст зориулсан хөдөлмөрийг НҮБ-аас өндрөөр үнэлэн НҮБ-ийн сайн санааны өргөмжилжээ.
Африк тив..Эдгээр зургуудад ямар нэгэн тайлбар хийх нь илүүц байх. Африк тивийн байгаль алтанд шунагсдын гарт хэлмэгдсэнээр нөөц дуусах үед цэвэр усны нөөцгүй болон хүн амьдрахын аргагүйн болсон байдаг.
Салгадогын нэгэн онцлог нь тэрээр зургыг сонины зурагчид шиг дөнгөж очоод хэд дараад гардаггүй бөгөөд тэнд байж тэдний гүнд нэвтрэн дотоод сэтгэлгээг нь онгойлгож чаддагтаа байдаг. Эдгээр зургуудыг авахаар жил 6 сарыг Африкт өнгөрөөж байж.
Алт ухагчид..Бразил улс нь алтны ихээхэн нөөцтэй бөгөөд эдгээрийг зөвхөн улс төр болон бизнесийн томчуул нь хувааж идэн жирийн иргэдийн амьдрал хэт ядуурснаас иргэд гараараа алт олборлож эхэлжээ. 50000 Бразилчууд амь тэмцэн шороогоо булаацалдан алт олборлох энэ аймшигт зургууд нэгийг бодуулах бизээ..
Нэгхэн шуудай шороо хулгайлсны төлөө амиа алдах уу?! Алт биш шороо..
1991 онд Ирак Кувеит хоорондын дайнаас болж Иракын тал Кувеитын газрын тосны цооногуудад гал тавьж эхэлжээ. Энэ үед дэлхийн шилдэг гал унтраагчид ажиллан унтрааж байсан бөгөөд зарим газраа 65 метрийн өндөрт хүртэл дүрэлзэн асах галын өмнө үнэхээр хүний хүч хүрэхгүй байсан бөгөөд Салгадо хальсандаа тухайн үеийг мөнхлөн үлдээжээ.
ээмэр үүхдүүд вэ бурхан мнэээ :-S...бас би чамын энэ блогт чэнн бачууураад үхкээдээнэ загуураа сольёоооо..больёооо гсн кк :р.
ReplyDelete- үгүйлж биш өгүүлж!
ReplyDelete- африкийн зургууд дунд ганцхан зурган дээр л тарган цатгалан хүнийг авсан байна, цаагуураа бас шашины сурталчилгаа хийдэг нөхөр болотлой.
- тэр нэг дүүжигнэсэн хүүхэд яг жинхэнээсээ дүүжигнэж хөдлөж харагдаад байх юм, компьютер ширтэж нойргүй хоносон миний нүдний буруу юу, аль эсвэл зурагчны хэт чадвартайнх уу.
- ер нь хараад байхад африк явж дайн дажин, зовлон гунгийн зураг авсан нөхдүүд л алдар нэртэй зурагчин болоод байх бололтой юм, Сүхийн талбайгаа тойрч улиг болсон хэдэн кадр дарахаас өөр юм мэддэггүй манайхан ч дээ, өдий байна доо...
хэ хэ, тэгвэл манайхан сайн зурагчин болохын тулд хотын захын гэр хороололд амьдрагсад, мөн гар аргаар алт олборлогчдын зураг аваад байх хэрэгтэй юм байна. (жич; блогийг дагалдан баясав)
ReplyDeleteMr or Mrs C: тэр бачуурдгыг болиулах талаар даруй арга хэмжээ авнаа..
ReplyDeleteСонирхогч: заавал Африк явах хэрэггүй байхөө. Манайд харин ч хангалттай зураг авах сэдэв бий. Хог ухагчид , нинжа нар нь байна траншеи этэр гээд гадагшаа явах биш харин ч гадныхан Монгол руу явж зураг авах хэрэгтэй байх..
Тэр томчууд Африк явж болон алдартнуудыг авч нэрд гардаг гэдэгтэй санал нийлнэ. Гэрэл зурагт SUBJECT мэдээж чухал. Маш сайн 4 хүний зураг авсан байгаад хаана ч хүрэхгүй гэтэл The Beatles-ийн фокусгүй техник муутай зураг байсан ч хамаагүй маш хол явна шүү..
Саарал: Хэрвээ фото сэтгүүлчээр ажиллах гэж байгаа хүн бол одоо траншеи рүү л явдаг газар шт яг өнөө орой тээ ..ккк
за үнций мний хөөө :р..арай бачуураад үхчээгүй байгаа дээрээ талбайруугаа ёвж хэдэн зураг дарааты нтр кк :D.
ReplyDeleteэнэ сээгий биччээд код бичүүлээд байгаа чэннн ч гэцүүен гсн :р..заза болий ингэжээж хандах эрхээ хаалгуулж магадгүй ккк.
ReplyDeleteэнэ хүн надтай нэг өдөр төрөнгөө алдсан байшд...ганц өдөр гүрийцэн бол :р
ReplyDeleteКувейтийн тэр нефтний цомгууд үнээр гамшиг болжийжээ....хүнээс нээрээ гарахгүй балиар санаа гэж алгаа айн...
Чиний мөрөөдөл чинь юу вэ? Африк ч юмуу иймэрхүү хэцүү газар луу явж хэцүү зураг дарах сан гэж боддог уу?
С : Хэн нэгний хандах эрхийг хааж хүний эрх зөрчихгүй ээ айлтгүй! kkk
ReplyDeleteСоул : Миний мөрөөдөл Монголдоо очоод өөрийн бодсон зүйлүүдээ хийгээд инээмсэглэн амьдрах, маш энгийн мөртлөө гоё мөрөөдөл. Тун удахгүй бүтэх байх :-)