Saturday 12 June 2010

David LaChapelle

Жаал хүү далайн эрэгт ээжийнхээ зургыг авсан тэр л өдрөөс David LaChapellе гэрэл зурагт эргэлт буцалтгүй татагдан орсон гэдэг.
David LaChapelle-ын мэргэжлийн гэрэл зургын амьдрал North Carolina School of Arts сургуульд элсэн суралцсанаар эхэлжээ. Сургуулиа дүүргээд тэрээр New York хот руу нүүж, Тhe Art Students League болон School of Visual Arts сургуулиудад элсэн суралцсан байна.
Сургуулиа дүүргээд 303 Gallery-д гаргасан үзэсгэлэн нь тухайн үедээ Interview сэтгүүлийн гэрэл зургын албаны дарга байсан Давид-ын хамгийн хүндэлж биширч явдаг зураач , гэрэл зурагчин Andy Warhol-ын нүдэнд өртсөнөөр түүнд мэргэжлийн гэрэл зурагт хөл тавих боломжийг олгосноос гадна түүнийг маш ихээр дэмжин, зааж зөвлөж эхэлсэн байна.

Interview сэтгүүлд ажиллаж эхэлснээр түүний хувьд дэлхийн одуудын зургыг авах болон алдартай фирмүүдийн сурталчилгааны зураг авах боломж нээгдэн түүнийг өөрийн маш өнгөлөг хурц шийдэмгий байдлаар авч эхэлснээр гэрэл зургын ертөнцөд өөрийн нэрийг гаргаж эхэлсэн байна. Эхний 2 жилийнхээ дотор л гэхэд Tupac Shakur, Madonna, Amanda Lepore, Eminem, Philip Johnson, Lance Armstrong, Pamela Anderson, Lil' Kim, Uma Thurman, Elizabeth Taylor, David Beckham, Paris Hilton, Jeff Koons, Leonardo DiCaprio, Hillary Clinton, Muhammad Ali болон Britney Spears-ын зургуудыг авснаар олонд танигдаж эхэлсэн байна.

Тэрээр гэрэл зураг авахаас гадна видео-граф дээр тун чадамгай ажилдаг бөгөөд Elton John – " Goodbye Yellow Brick Road", Amy Winehouse – "Tears Dry on Their Own", Jennifer Lopez – "Do It Well" No Doubt – "It's My Life" Christina Aguilera – "The Voice Within" Blink-182 – "Feeling This" Britney Spears – "Everytime" Christina Aguilera feat. Redman – "Dirty" Moby – "Natural Blues" Jennifer Lopez – "I'm Glad" Gwen Stefani feat. Eve – "Rich Girl" Norah Jones – "Those Sweet Words" Macy Gray – "She Ain't Right for You" Elton John – "Someone Saved My Life Tonight" Avril Lavigne – "I'm With You"
Joss Stone – "Super Duper Love" гээд тоочвол дуусахын аргагүй олон клип болон богино хэмжээний кино хийж бүтээжээ.

Гэрэл зураг шүүмжлэгчид түүний зургуудыг хэт дижитал янзалснаас гадна, зургаа хүргэхийн тулд өнгийг хэтрүүлсэн гэдгээр шүүлжлэн David LaChapelle -ын зургууд бол АРТ биш харин зөвхөн өнгө будгын хэтрүүлэг гэж дүгнэдэг ч тэрээр тэдний юу хэлэх нь надад тун сонин биш хэмээн өөрийнхөө өнгө аяс, арга барилаар зургаа аван өнөөгийн дэлхийн гэрэл зурагт томоохон байр сууриа эзэлсээр байгаа билээ..





















Залхуурах болон цаг хэмнэх үүднээс номноос нь биш нетээс зургуудыг авч хэрэглэсэн учраас маш муу чанартай жижигхэн байгаад хүлцэл өчье! Түүний зургууд болон ажлаас илүү ихийг мэдэхийг хүсвэл http://www.lachapellestudio.com/ гэсэн хаягаар орж сонирхоорой.

8 comments:

  1. Естой элдэвтэй зураг авдаг зурагчин шүү

    ReplyDelete
  2. Гоё сэтгэдэг гар. Дээр нь энэ геи хүний фашион болон бусад зүйлд арай илүү соргогоор гэх үү өөр өнцгөөс хардаг гэх үү тэр байдал энд бас байх шиг байгаан..

    ReplyDelete
  3. Гоё блог байна шүү найзаа

    ReplyDelete
  4. урлаг мөнүү бишүү гэдгийг мэдкүма ямар ч байсан лааг содон ой тойд хадагдаж үлдэхээр юмаа...ирклаамны зурагнууд тийм байвал сүпэр биздээ тэ

    ReplyDelete
  5. Батзаяа: баярлалаа орж гарч байгаарай...

    Соул: Харин тиймээ гоё сэтгэдэг өөрийн өнгө аястай даанч энэ хэдэн гэрэл зураг шүүмжлэгч нар мань эрийг зүгээр нэг байлгахгүй байгаам даа.. ккк

    ReplyDelete
  6. Гүйэ бас, сонин өнцгөөс л авдаг хүн бна. Гоё юмаа гэхдээ.

    ReplyDelete
  7. мартагдсан аялгуу ♪♪♪♫

    ReplyDelete
  8. ккк... мартагдсан аялгуу гоё байдымаа..хуучны дуунууд супер тээ...
    удахгүй бөөн зав зай болно зах шиг бөөндөөд бөөндөөд явчнаа..

    ReplyDelete